ХЭНТИЙ: Гэр бүлийн өдрөөр зургаан хос гэрлэлтээ батлуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2023-05-16 17:01:51

Чингис /МОНЦАМЭ/. Олон улсын гэр бүлийн өдрөөр Хэнтий аймгийн зургаан залуу хос гэрлэлтээ батлуулж, хуримын бөгжөө солилцжээ. 


Тодруулбал, Төрийн албан хаагч, Цагдаагийн албан хаагчын төлөөлөл, залуу малчдын төлөөллийг сонгон батламжилсан байна.  


Тус аймагт гэрлэлтээ батлуулж байгаа хосуудад зориулсан хуримын цогц үйлчилгээ хараахан байхгүй байна. Хосууд гэр бүл, ураг садангийнхаа хүрээнд ёслон, хуримын бөгжөө солилцдог. Энэ удаад аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын газар

/ГБХЗХГ/, Улсын бүртгэлийн хэлтэс, Орон нутгийн судлах музейтэй хамтран анх удаа Хэрлэн сумын харьяат зургаан залуу гэр бүлийн гэрлэлтийг баталж, хуримын бөгжөө солилцох ёслолыг зохион байгуулжээ. Цаашдаа улиралдаа нэг удаа уг ёслолыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа талаараа аймгийн ГБХЗХГ мэдэгдлээ. Гэхдээ Хэнтийн залуусын хувьд гэрлэлтийн зан үйлийн өргөөтэй болох хүсэлтэйгээс гадна ганцхан олдож буй түүхэн үйл явдлаа ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэх сонирхол их байгаа юм.

Related news