Хаврын тариалалтад буудайн үр 52.8 мянган тонныг бэлджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хаврын тариалалтад зориулан 52.8 мянган тонн буудайн үр бэлэн байгаа талаар ҮСХ-ноос мэдээллээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 3.6 мянган тонн буюу 6.4 хувиар буурчээ.
ХХААХҮЯ-ны мэдээллээр, өнгөрсөн намрын дотоодын ургацаас 10.9 мянган тонн үрийн нөөц бүрдүүлсэн байна.
Тавдугаар сарын 20-ны
байдлаар хаврын тариалалтын хөрс боловсруулалт болон тариалалтад:
- Анжис 97.9 хувь,
- Өргөн холбооны бул 97.3
хувь,
- Бул 96.5 хувь,
- Төмс, хүнсний ногооны
үрлүүр 95.8 хувь,
- Үр тарианы үрүүл 95.1
хувь,
- Бүх төрлийн сийрүүлэгч
94.4 хувь,
- Дугуйт тракторын 84.6
хувь,
- Гинжит тракторын 75.6 хувь бэлэн хангагджээ.
Related news

French Project Worth EUR 100 Thousand for Strengthening Food Security and Women Participation
7 days

"Mongolia Open Innovation and Co-creation for SDGs” 2023 is Continuing Its Mentoring Program
15 days