ОРХОН: ХХҮГ цахим шилжилтээрээ улсдаа тэргүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр /МОНЦАМЭ/. Аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар өнгөрсөн оны ажлын үр дүнгээрээ улсдаа тэргүүллээ.
Тус байгууллага Засгийн газраас
хэрэгжүүлж буй “Цахим Монгол” хөтөлбөрийн хүрээнд ehalamj.mn цахим сайтад төрийн 40 үйлчилгээг
нэвтрүүлснээс гадна Баян-Өндөр суманд таван ширхэг “Цахим киоск”-ыг олон нийтийн газарт байршуулсан юм. Уг киоскоос хөдөлмөр
эрхлэлт, нийгмийн халамжийн талаарх бүх мэдээллээ авч болох ажээ.
Мөн Дэлхийн банкны 110 сая төгрөгийн
санхүүжилтээр “Хөдөлмөр эрхлэлтийн ажил мэргэжлийн төв”, Швейцарын хөгжлийн
агентлагийн 24.6 сая төгрөгөөр “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн загвар төв”-ийг
байгуулсан юм.
Related news

French Project Worth EUR 100 Thousand for Strengthening Food Security and Women Participation
6 days

"Mongolia Open Innovation and Co-creation for SDGs” 2023 is Continuing Its Mentoring Program
14 days