ХЭНТИЙ: Орон сууцны нийлүүлэлт их, худалдан авах чадвар муу байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2023-05-25 08:22:08

Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймагт энэ онд 328 айлын орон сууц ашиглалтад орно. Нийлүүлэлт их байгаа ч иргэдийн худалдан авах чадвар муу байна. Төрийн албан хаагчид, бага дунд орлоготой иргэд ипотекийн зээлээр байр худалдан авах сонирхол их байгаа боловч орон нутагт олголт удаан, санхүүжилт байхгүй гэсэн шалтгаанаар зээл олгогдохгүй байна.

Тус аймагт нэгдүгээр улиралд 100 айлын орон сууц ашиглалтад орсон. Дахин төлөвлөлтөөр хэд хэдэн орон сууц барих төлөвлөгөөтай байгаа ч хэзээ барих нь тодорхойгүй байгаа юм.

Хаваржилт хүндэрсэнтэй холбоотой малаас авах ашиг шим буурч, малчид бэлэн мөнгөний хомсдолд орж төлбөрийн чадваргүй байна. Төрийн албан хаагчид, бага, дунд орлоготой иргэд ипотекийн гурван хувийн хүүтэй зээлд хамрагдах хүсэлтэй байгаа боловч Хэнтий аймагт энэ зээлийг олгож эхлээгүй байна. Шалтгаан нь санхүүжилт байхгүй гэдэг хариултыг хэлдэг гэлээ. Мөн зээлээс шалтгаалан орон сууцны худалдан авалт муу байгаа нь барилгын компаниудад эрсдэл үүсгэж мэдэхээр байна. 

Related news