АРХАНГАЙ: Улсын төсөвт 1072.4 сая төгрөгийг шилжүүлж, төлөвлөгөөг 11.7 хувиар давуулан биелүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-05-25 15:46:33

Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. Улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг дэмжлэгийг оруулан тооцсоноор 2023 оны 4 дүгээр сард аймгийн төсөвт 10354.2 сая төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 11036.5 сая төгрөгийн орлого оруулж, төлөвлөгөөг 106.6 хувиар  биелүүлсэн байна.

Улсын төвлөрсөн төсөвт аж ахуй нэгжийн орлогын татвараар 435.4 сая төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвараар 621.3 сая төгрөг,  агаарын бохирдлын төлбөрөөр 13.5 сая төгрөг, ус бохирдуулсны төлбөр 1.3 сая төгрөг, нүүрсний агаарын бохирдлын төлбөр 0.3 сая төгрөг, суутгагчийн хуулийн этгээдэд олгосон орлогоос суутгасан татвар 0.6 сая төгрөг бүгд 1072.4 сая төгрөгийг шилжүүлж төлөвлөгөөг 11.7 хувиар давуулан биелүүллээ.

Улсын төсвийн шилжүүлэг дэмжлэгийг оруулахгүйгээр аймаг өөрөө 4518.9 сая төгрөгийн орлого бүрдүүлэхээс 5201.2 сая төгрөгийн орлогыг төвлөрүүлэн төлөвлөгөөг 127.4 хувиар  биелүүлжээ.

Төсвийн орлогын төлөвлөгөөг Эрдэнэмандал, Цэнхэр, Батцэнгэл, Эрдэнэбулган сумаас бусад сум 103.3 хувиас 2.1  дахин ихээр давуулан биелүүлсэн байна.

Аймгийн төсвийн орлогын 52.8 хувийг тусламжийн орлогоор, 28.2 хувийг орлогын албан татвараар, 4.7 хувийг хөрөнгийн албан татвараар, 3.9 хувийг бусад албан татвараар, 5.5 хувийг татварын бус орлогоор, 4.6 хувийг аж ахуйн нэгжийн орлогын албан татвараар, 0.3 хувийг хөрөнгийн орлогоор бүрдүүлж байна.

Related news