Иран шинэ баллистик пуужин үзүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2023-05-26 09:50:56

ТЕХРАН. /IRNA/. Иран улс дотооддоо бүтээсэн хамгийн сүүлийн үеийн “Хейбар баллистик пуужингаа пүрэв гарагт үзүүлж, амжилттай туршсан талаар тус улсын “IRNA агентлаг мэдээлэв.


Стратеги, тактикийн үзүүлэлтүүд бүхий уг пуужин нь 2000 километрийн тусгалтай, 1500 кг цэнэгт хошуу тээх хүчин чадалтай гэж IRNA мэдээлээд, шинэ зэвсгийн удирдлага, хяналтын систем нь цахим дайны халдлагаас бүрэн хамгаалж ажилладаг гэжээ.


Пуужинг үзүүлэх ёслолын үеэр Батлан хамгаалахын сайд Мохаммад Реза Гараи Аштиани Хейбар пуужин нь радарт үл илрэх технологиор тоноглогдсон тул дайсны агаарын довтолгооноос хамгаалах системээс зайлсхийх боломжтой гэдгийг онцолжээ.

Related news