ХОВД: Шашны байгууллагууд 200 гаруй мод тарьжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант /МОНЦАМЭ/. Ховд аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа шашны байгууллагууд хамтран Хан алтайн дуулал цогцолборын өмнөх талбай болон Олон ястны угтах хаалганд 219 ширхэг мод тарилаа.
Тус ажлыг "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд Ховд аймгийн ИТХ-ын дэргэдэх шашны зөвлөлөөс санаачлан хэрэгжүүлжээ. Үүний дотор Дезерет олон улсын байгууллага болон Есүс христийн хожмын үеийн гэгээнтнүүдийн сүмийн хамт олон хамгийн олон мод тарьсан.
Мөн
Ивээлт баярын мэдээ чуулган болон Протестант чуулган, Гандантэгчилэн хийдийн
хамт олон, сүсэгтнүүд мод тарих
ажилд идэвхтэй оролцсон гэж Ховд аймгийн ИТХ-аас мэдээллээ.
Related news

President Khurelsukh: The Most Effective Means to Address Complex Issues is Peaceful Dialogue
7 days

"Mongolia Open Innovation and Co-creation for SDGs” 2023 is Continuing Its Mentoring Program
10 days