ӨМНӨГОВЬ: Хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийг чадавхжуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад
/МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийг чадавхжуулах
сургалтыг
2023 оны 5 дугаар сарын 28-29-ны өдрүүдэд Даланзадгад хотод зохион байгууллаа.
Сургалт зөвлөгөөн нь газар тариалан эрхлэгчдийн үйл ажиллагааг
дэмжих, нэгж талбайгаас авах ургацын хэмжээг нэмэгдүүлэх нөгөөтэйгүүр
тариаланчдад мэдлэг чадварыг олгож орон нутгийн хүнсний ногооны хэрэгцээг
өөрсдөө хангадаг болох зэрэг зорилготой.
Нутгийн хишиг хөтөлбөрийн хүрээнд хүлэмжийн аж ахуй эрхлэгчдэд зориулан ХААИС-ийн
Агроэкологийн сургуулийн багш нарыг урьж газар тариалан эрхлэгчдэд сургалт хийлээ.
Сургалтыг аймгийн ЗДТГ, ХХААГ, Инновац технологийн төв хамтран зохион байгуулж ном, гарын авлага, хүнсний ногооны үрийн багцыг тариалан эрхлэгчдэд зориулан бэлтгэж үнэ төлбөргүй олголоо.
Өмнөговь
аймгийн ИТХ-ын 12 дугаар хуралдааныг 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдөр зохион
байгуулж газар тариалан, хүлэмжийн аж ахуйг дэмжин нэмж 400 өрхөд хүлэмж олгохоор шийдвэрлэжээ.