ХЭНТИЙ: Есөн гайхамшгийн нэг "Өглөгчийн хэрэм"
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/ Эзэн Чингис хааны өлгий Хан Хэнтий нутгийн бахархал болсон есөн гайхамшгаас уншигч та бүхэндээ танилцуулж байна.
Батширээт сумын төвөөс баруун урагш Баянгол, Өглөгчийн голын бэлчирт Дайчин уул хэмээх нарс, шинэсэн ойтой уулын аманд чулууг шавар хаалтгүйгээр нямбайлан өрсөн хэрмийг Өглөгчийн хэрэм гэдэг. Ойролцоогоор гурван метр орчим өргөнтэй, хоёр хаалганы оромтой, дотроо жижиг шороон далангийн үлдэц бүхий эл хэрмийн ханын чулуун өрлөг зүүн өмнөд ба өмнөд хэсгээрээ тод мэдэгдэх ба бусад хэсгийг газрын хөрснөөс ялган харахад төвөгтэй болсон аж. Хэрмийн зузаан 2.5 метр, ханын өндөр дунджаар 2.5-4.5 метр, харин хамгийн өндөр хэсгээрээ 3.1 метр хүрдэг байна. Хэрмийн дунд алсаас тод харагдах гозгор хадан цохиог нутгийн ардууд “Чингисийн морины уяа” хэмээн ярьдаг. Хэрмийн дотор барилга байсан ул мөр байхгүй бөгөөд түүний дотор хананд тулган шороон дэвсэг нэмж тэгшилснээс үндэслэн XII-XIV зууны үеийн нум сумчдын бэхлэлт байсан гэж үздэг билээ.
Related news

