ХЭНТИЙ: Найдваргүй зээлдэгчдийг ил болгож эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Чингис /МОНЦАМЭ/. Төрөөс авсан зээлээ эргэн төлж барагдуулаагүй найдваргүй зээлдэгчдийн нэрсийг ил болгон, эргэн төлүүлж, дараагийн иргэдэд боломж олгох шийдвэрийг Хэнтий аймгийн удирдлагууд гаргажээ.
Тухайлбал, Хэрлэн сумын Сум хөгжүүлэх сан анх 2011, ЖДБДСан 2009 оноос тус тус зээл олгож эхэлсэн аж. Дээрх хугацаанд сум хөгжүүлэх сангаас нийт 106 иргэн, ААН-д 890 гаруй сая төгрөг, ЖДБДС-гаас нийт 246 иргэнд 314 орчим сая төгрөгийн зээл олгосон байна. Үүнээс өнөөдөр засгийн газрын 5Ш ажиллагаа, нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд нийцүүлэн тус сангуудаас 2009, 2011 онд зээл авч эргэн төлөлт хийгээгүй болон хугацаандаа төлж барагдуулаагүй иргэдийн нэрсийг ил болголоо. Он дарааллын дагуу найдваргүй зээлдэгчдийн нэрсийг 3 хоногийн хугацаатай жил дараалан нийтэд мэдээлэх юм. Дараагийн удаа ЖДБДС-гийн 2010, Сум хөгжүүлэх сангийн 2012 онд зээл авч, найдваргүй зээлдэгч болсон иргэдийн нэрсийг ил тод нийтэд мэдээлнэ гэв.