ДОРНОГОВЬ: Бороотой Сайншандыг зураглахуй

ФОТО МЭДЭЭ
erdenebulgan@montsame.mn
2023-07-06 13:34:05

Сайншанд /МОНЦАМЭ/. Зуны дунд гарсан ч говьд бороо хур оролгүй халуун салхитай гантай байлаа. Харин энэ оны долоодугаар сарын 3-нд Сайншанд орчмоор түр зуурын усархаг бороо орсон нь говийн иргэдийн сэтгэлийг баясгаж, ган тайлагдах шиг боллоо. 



Говьд жаахан л бороо ороход хүүхэд залуус гадаа гарч тэнгэр хангайдаа баярлаж, хоорондоо усаар тоглож цагийг зугаатай өнгөрүүлдэг.