Ахмадууд сагсан бөмбөгөөр өрсөлдөнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТСагсан бөмбөгийн ахмадын УАШТ Спортын төв ордонд энэ сарын 26-30-ны өдрүүдэд болох юм байна.
Тэмцээнд 35-39, 40-45, 46-аас дээш насны эрэгтэйчүүд, 40-44, 45-49, 50-54, 55-аас дээш насны эмэгтэйчүүд гэсэн ангиллаар өрсөлдөх аж. Ахмадын УАШТ-ийг “Хобби-Алтан цагариг”, “Алтайн бүргэдүүд”, “Майн инфо” клубүүдийн нэрэмжит болгон зохион байгуулж буйгаараа онцлогтой юм. Тэмцээний зорилго нь ахмад сагсан бөмбөгчдийн эрүүл мэнд, бие бялдрын хөгжил, бэлтгэлжилтийг дэмжин хөгжүүлэх, чөлөөт цагийг нь зөв боловсон өнгөрүүлэх, залгамж үе, хүүхэд залуучуудад тус спортыг сурталчлан, таниулахад чиглэжээ.
Б.Заяа