Үерийн голомтод анхны аврах ажиллагаа зохион байгуулсан багт батламж гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.tuul@montsame.gov.mn
2023-07-28 11:06:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн алба хаагчид энэ сарын 8-нд Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт болсон үерийн голомтод анхны өндрөөс аврах ажиллагаа зохион байгуулж, иргэний амь насыг авран хамгаалсан юм.


Тус анхны нислэгт оролцсон БНСУ-ын Хэли-Юнион компанийн болон Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн алба хаагчдад талархал илэрхийлж, батламж гардуулсан байна. Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги нь 2021 оны дөрөвдүгээр сарын 22-нд анхны нислэгээ үйлдснээс хойш өнөөдрийг хүртэл 73 удаагийн шуурхай дуудлагыг хүлээн авч, иргэдийн амь насыг авран хамгаалах тусгай үүргийн нислэгийг гүйцэтгэн, том хүн-72, хүүхэд-35 буюу нийт 107 иргэнийг эрүүл мэндийн байгууллагад хүлээлгэн өгсөн юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.




Related news