ХЭНТИЙ: Сэцэн хааны ордонг сэргээн засварлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2023-07-30 20:46:39

Чингис /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн төвд байрлах хамгийн эртний туурь болох Сэцэн ханы ордон музейг сэргээн засварлах ажил дуусчээ.

М-Си-Эс Групп “Өв Эрдэнэ” хөтөлбөрийг Монголын Урлагийн зөвлөлтэй хамтран хэрэгжүүлдэг байна. Тус хөтөлбөр нь үндэсний өв соёл, үнэт зүйлсийн бэлгэ тэмдэг болсон түүх соёлын дурсгалыг хадгалж хамгаалах зорилготой аж.

 Уг хөтөлбөрт Хэнтий аймгийн ЗДТГ-аас төсөл хүргүүлж дэмжигдсэнээр 700 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Сэцэн ханы ордны гадна талбайд тохижилт хийж ашиглалтад орууллаа. Нийт хөрөнгө оруулалтын 550 сая төгрөгийг М-Си-Эс Группийн зүгээс санхүүжүүлсэн бол үлдсэн хөрөнгийг орон нутгаас гаргасан аж.

Энэхүү ордны суурийг 1691 онд тавьсан гэж үздэг бөгөөд анх 20 орчим сүм дуганаас бүрдэж байсан бол өдгөө таван сүм нь хэвээр хадгалагдан үлдсэн байдаг.

 

Related news