ХЭНТИЙ: Дулааны станцын угсралтын ажлыг гүйцэтгэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2023-08-02 08:48:33

Чингис /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хооронд байгуулсан хөнгөлөлттэй зээлийн гэрээний хүрээнд 10 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар Хэнтий аймагт дулааны станц баригдаж байна.

Одоогийн байдлаар дулааны станцын угсралтын ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд дулаан дамжуулах 16 төв хүртэл нийт 13 километр шугам тавих аж.

30Гкал/цагийн хүчин чадалтай зуухнаас хувийн 60 орон сууц, аж ахуйн 112 нэгж байгууллага, төсвийн 65 байгууллага, 69 орон сууцыг дулаанаар хангах юм. Уг ажлын гүйцэтгэгчээр БНСУ-ын “Бьюксан инженеринг” компани, туслан гүйцэтгэгчээр “Хасу Мегаватт” компани ажиллаж байгаа бөгөөд 2024 оны зургаадугаар сард ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөжээ. 

Related news