Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын суурь хучилтыг ондоо багтаан дуусгана
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замын засвар, шинэчлэлтийг таван багц хэсэгт хуваан барилгын ажлыг гүйцэтгэж байна.
Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжих авто зам нийт 86 хувийн гүйцэтгэлтэй
байна. Тодруулбал, нэгдүгээр багц 94, хоёрдугаар багц 78, гуравдугаар багц 94,
дөрөвдүгээр багц 68, тавдугаар багц 91 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм.
Харин нэмэлт хоёр эгнээ буюу Европын сэргээн босголт,
хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй багц 64 хувийн явцтай
байна. Нэгдүгээр багц 80, хоёрдугаар багц 58, гуравдугаар багц 59,
дөрөвдүгээр багц 55, тавдугаар багц 66 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм. Суурь хучилтыг энэ онд багтаан дуусгаж, хөдөлгөөнийг бүрэн нээхээр төлөвлөснийг ЗТХЯ мэдээлэв.
Related news

Auditor General of Mongolia Meets Leaders of Project to Strengthen Performance Audit Capacity
2 days

President of Mongolia Attends Commemorative Session of UN General Assembly’s 80th Anniversary
5 days