Хууль бусаар тарвага агнасан иргэдийг илрүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙГовь-Алтай аймгийн БОАЖГ, МХГ-аас хамтран Бигэр, Чандмань, Эрдэнэ, Цогт, Цээл, Алтай, Бугат, Тонхил, сумдын нутагт байгал орчны хяналт шалгалтын ажил явуулсан байна.
Ажлын хэсэг сумдын удирдлагуудтай уулзаж томилолтын зорилгоо танилцуулж хэрхэн хамтран ажиллах талаар шийдвэрлэн, байгаль хамгаалагчид, БОХУ-ын байцаагч нараас мэдээлэл сонсож мэдээллийн мөрөөр хамтран ажиллах маршрут гарган ажилласан байна. Энэ үеэр хууль бусаар тарвага агнах явдал их байгааг илэрүүлж хуулийн дагуу арга хэмжээ авчээ. Цогт сумд 5 тарвага, Бугат сумд 4 тарвага хурааж сумдын устгалын комисстой хамтарч устгасан байна.
Мөн тарвага агнахыг завдсан 5 иргэнд сануулах арга хэмжээ авч холбогдох хууль дүрэм журам танилцуулжээ. Нийт 960.0 мянган төгрөгний торгууль, 4057000 төгрөгний нөхөн төлбөр тавьсан байна. Үүний зэрэгцээ 35 айлаар орж, 8 мотоцикль, 16 машин, 4 галт зэвсгийг шалгаж 185 иргэнд хууль сурталчилах ажлыг хийсэн байна.
Ш.Цоодол