ХОВД: Төрийн албаны шалгалт өгсөн иргэдийн 33.3 хувь нь тэнцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-09-21 10:27:43

Жаргалант /МОНЦАМЭ/.  Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс Ерөнхий шалгалтыг улирал бүр зохион байгуулахаар тов гаргасан. Үүний дагуу 2023 оны гуравдугаар улирлын Төрийн албаны ерөнхий шалгалтыг энэ сарын 20-нд таван ээлжээр зохион байгууллаа.

Ховд аймгаас нийт 117 иргэн шалгалтад оролцохоор бүртгүүлсэн. Үүний 93 нь шалгалтаа өгч, 79.5 хувийн ирцтэй оролцлоо. Шалгалтад оролцогч иргэдийн 33.3 хувь буюу 31 иргэн тэнцсэн байна. 

Шалгалтын явцад ямар нэгэн зөрчил, өргөдөл, гомдол гараагүй гэж Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөл, шалгалт зохион байгуулах ажлын багаас мэдээллээ.

Related news