ХОВД: Залуу сонгогчдыг чадавхжуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-09-25 11:45:35

Жаргалант /МОНЦАМЭ/.  Ховд аймагт хариуцлагатай сонгогч бэлтгэх сургалт өрнөлөө.

НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй “Шийдвэр гаргах түвшинд жендерийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төсөл, Сонгуулийн ерөнхий хороо хамтран дээрх сургалтыг зохион байгуулав.  

Энэхүү сургалт нь сонгуулийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх, залуу сонгогчдыг чадавхжуулах, идэвх, оролцоог нь нэмэгдүүлэх, эрхээ эдлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилготой

Сургалтын үйл ажиллагаанд МУИС-ийн Ховд аймаг дахь салбар сургууль, Хөгжил политехник коллежийн 18-23 насны 25 оюутан оролцож, гэрчилгээ гардан авлаа.  

“Хариуцлагатай сонгогч” сургалтыг гурван модулийн 9 хичээлийн хүрээнд зохион байгуулахдаа сонгууль гэж юу болох, сонгох, сонгогдох эрх, ардчилсан сонгуулийн үндсэн зарчим, мөрийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийх, санал өгөх үйл явц гэх мэт олон сэдвийн дагуу мэдээлэл түгээж, оролцогчдыг багаар ажиллуулав.

Сургалтын чиглүүлэгчээр Ховд аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Б.Баярсүх, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн мэргэжилтэн Н.Цэрмаа нар ажиллалаа. 

Related news