ДОРНОГОВЬ: "Авьяаслаг хөгжимчин IV" улсын уралдаанаас долоон медаль хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-09-28 10:09:53

Сайншанд /МОНЦАМЭ/. Ховд аймагт энэ сарын 9-10-нд болсон "Авьяаслаг хөгжимчин IV" улсын уралдаанд Дорноговь аймгийн Ивээл хөгжмийн сургалтын төвийн багш, сурагчид оролцож нэг алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүллээ.


Тус уралдаанд гоцлол төрлийн 7-8 насны ангилалд Т.Эгшиглэн алтан медаль, А.Халиун хүрэл медаль, 15-17 насны ангилалд Б.Аандаа мөнгөн медаль, 9-11 насны ангилалд Ч.Ууганзул хүрэл медаль, 12-14 насанд Ч.Ууганзул, Ц.Цэрэнжаргал  нар тус тус хүрэл медаль хүртсэн бол ансамбль төрлөөр, 15-17 насанд Б.Аандаа, Ч.Ууганзул  нар мөнгөн медаль тус тус хүртжээ.


Улсын уралдаанд амжилттай оролцсон Ивээл хөгжмийн сургалтын төвийн төгөлдөр хуурын дугуйлангийн багш, сурагчдыг Сайншанд сумын Засаг дарга Ч.Түвшинтөр хүлээн авч уулзаж баяр хүргэсэн байна.


“Авьяаслаг хөгжимчин” улсын уралдаан нь төгөлдөр хуур хөгжмөөр хичээллэгсдийн ур чадварыг сорих, харилцан туршлага судлах, дэлхийн сонгодог хөгжмөөр дамжуулан хүүхэд багачуудын дотоод мэдрэмжийг хөгжүүлэх зорилготой зохиогддог улсын чанартай томоохон уралдаан аж. 

Related news