“Алтай түншлэл-2016” үзэсгэлэн худалдаа болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2016-09-19 22:07:56

Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газар. ХХААГ, Худалдаа аж үйлдвэрийн танхимаас хамтран орон нутгийн үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, борлуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Алтай түншлэл-2016” үзэсгэлэн худалдаа 9-р сарын 23,24-ны өдрүүдэд Алтай хотод зохион байгуулагдахаар бэлтгэл ажлаа хийж байна.

Уг арга хэмжээнд сум бүр ноос, ноолуур, арьс шир, оёдол, гутал, мод модон эдлэл, сур суран эдлэл, гар урлал, гоёл чимэглэл, хүнс, хүнсний ногоо, цагаан идээ зэрэг өрхийн болон жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, малчин, тариаланчид, нөхөрлөл, хоршооны төлөөллийг өргөнөөр оролцуулах ажээ. Үзэсгэлэн худалдааны бүтээгдэхүүнийг экологийн цэвэр, хамгийн эрэлттэй, шилдэг сав баглаа боодолтой, хүнсний, хөнгөн үйлдвэрийн, газар тариалангийн, барилгын, гар урлалын, сүү цагаан идээний шилдэг бүтээгдэхүүн гэх зэрэг 18 төрлөөр шалгаруулж цом өргөмжлөл, мөнгөн шагнал олгох юм байна.

Энэ удаагийн үзэсгэлэн худалдааны мөнгөн шагнал өмнөх жилүүдийнхээс нэмэгдэж байгаа гэнэ.

                                                                                Ш.Цоодол

Related news