“Ахмадын баяр”-ыг аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬЭнэ жил Өмнөговь аймагт “Ахмадын баяр”-ыг аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгуулж байна.
Олон улсын ахмадын эрхийн өдрийг угтан Өмнөговь аймгийн “Ахмадын хороо”, “Ахмадын чөлөөт холбоо” аймгийн Засаг дарга болон түүний Тамгын газар хамтарч улс орныхоо хөгжил цэцэглэлтэнд гар бие оролцож явсан азай буурлууддаа хүндэтгэл үзүүлж, төрийн дээд одон медалиар энгэрийг нь мялаалаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Амарзаяа хүрэлцэн ирж ахмадуудтайгаа уулзсан юм.
2016 оноос эхлэн Засаг даргын дэргэд "Ахмадын зөвлөл"-ийг байгуулж ахмадуудтайгаа хамтран ажиллаж буйгаараа онцлог билээ. Хэдийгээр баярын өдөр ч төрийн түшээ, аймгийн удирдлагууд хүндэтгэн ирсэн байгаа энэ үед өөрсдийн өмнө тулгамдаж буй асуудлаа илэрхийлж байлаа. Тухайлбал ахмадын соёлын төвтэй болох, ахмадуудад зориулсан орон сууц барих, жилд нэг удаа ахмадуудаа эрүүл мэндийн үзлэгт хамруулах, амралт сувилалын газрыг нэмэгдүүлэх шаардлага байгаа зэрэг саналуудыг хэлж байсан юм.
Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг боловсруулж буй энэ үед ахмадуудаа дэмжиж хамтран ажиллахаа төрийн түшээ, аймгийн удирдлагууд илэрхийллээ.
Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн