Тэрбум мод: Хөрөнгийн биржийн хамт олон шинээр 70 суулгац нэмж тарив

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2023-10-16 13:05:13

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компаниуд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарихад түүчээлэн оролцож байна.


Тодруулбал, “Хутагтай хайрхан”, “Нью прогресс” групп, “Ард” санхүүгийн нэгдэл”, “МИК холдинг” ХК тус бүр нэг саяаас 10 сая мод тарих амлалт аван гэрээ байгуулан ажиллаж байна.


Үндэсний мод тарих өдөрт “Монголын Хөрөнгийн бирж” ХК мөн хошуучлан оролцож, нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт байрлах “Инчьеон Мөрөөдлийн төгөл”-д өнгөрсөн хавар тарьж ургуулсан шар хуайс, нарс зэрэг моддоо эргэж арчлан, шинээр 70 суулгацыг нэмж тарилаа. 


Related news