Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүргээ хэрэгжүүлэхгүй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
oyundelger@montsame.gov.mn
2023-10-16 12:38:11

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. УИХ-аас энэ оны 7 дугаар сард Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлтийг оруулж, нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн ХАСУМ-ийг АТГ-аар хянуулаагүй томилвол эрх бүхий албан тушаалтан буюу байгууллагын удирдлагад “хариуцлага тооцох”-оор болсон билээ.


Хууль хэрэгжиж эхэлснээс хойш зарим байгууллагын удирдах албан тушаалтан нь хуульд заасан авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүргийг хэрэгжүүлэхгүйгээр нэр дэвшигчийг тухайн албан тушаалд шууд томилдог, томилсны дараа мэдүүлгээ хянуулахаар ирүүлдэг зөрчил гарсаар байна. Тухайлбал, зөрчил гаргасан нэр бүхий удирдах албан тушаалтнуудад хариуцлага тооцуулахаар Баянхонгор аймгийн Засаг дарга, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга, Хөвсгөл аймгийн Боловсрол шинжлэх ухааны газрын дарга нарт албан бичгийг хүргүүлжээ.


Цаашид нийтийн албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн ХАСУМ-ийг хянуулж, дүгнэлт гарсны дараа нийтийн албанд томилох, хэрэв ашиг сонирхлын зөрчилтэй этгээдийг тус албанд томилсон, мэдүүлгийг хянуулаагүй зэрэг зөрчил гаргасан байгууллагын удирдлага, эрх бүхий албан тушаалтан нарт тухай бүрт зохих  хариуцлагыг  тооцож хуулийн хэрэгжилтийг хангуулан ажиллахыг АТГ мэдээллээ. 

Related news