“Миний мэдэх буган чулуун хөшөө” үзэсгэлэнгийн шилдэг бүтээлүүдийг тодруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2023-11-20 09:41:45

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Соёлын яамнаас жил бүрийн 11 дүгээр сарыг “Соёлын бүтээлч сар” болгон зохион байгуулдаг уламжлалтай. Энэхүү аяны хүрээнд “Миний мэдэх буган чулуун хөшөө” хүүхдийн гар зургийн уралдааныг Соёлын яамнаас санаачилж, Чойжин ламын сүм музей, Монголын уран зургийн галерей хамтран уралдааныг энэ сарын 1-15-нд зохион байгуулав.


ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад 2023 оны 9 дүгээр сард Монгол Улсаас бүртгэгдсэн “Буган чулуун хөшөө, хүрлийн үеийн холбогдох дурсгалууд” өвийн түүх, соёл, шинжлэх ухааны ач холбогдол, дэлхий дахины хосгүй гайхамшигт үнэ цэнийг олон нийтийн дунд нэмэгдүүлэх, гар зургаар дамжуулан буган чулуун хөшөөг хүүхэд залуучуудад сурталчлан таниулах зорилгоор уг уралдааныг 6-10 нас, 11-15 нас, 16-18 нас гэсэн 3 насны ангиллаар зохион байгуулжээ.


Гар зургийн уралдаанд нийт 345 хүүхэд бүтээлээ ирүүлснээс, шүүгчдийн баг уралдааны удирдамжид нийцсэн байдал, сэдвийн агуулга, зурах ур чадварыг харгалзан шилдэг 140 бүтээл, түүнээс насны ангилал харгалзахгүйгээр шилдгийн шилдэг нэг бүтээл, мөн насны ангилал тус бүрд 1, 2, 3 дугаар байр, нийт 13 шагналт байрыг тодруулан, “Миний мэдэх буган чулуун хөшөө” үзэсгэлэнг 11 дүгээр 19-23-нд Blue Mon-ийн Norphei галерейд зохион байгуулж байна.


Тус үзэсгэлэнгийн нээлтэд Соёлын дэд сайд М.Батбаяр оролцож, амжилттай оролцсон хүүхэд багачуудад баяр хүргэж, үг хэлэн, шилдгээр шалгарсан хүүхэд багачуудад шагнал гардуулав.


Шагналт байрт дараах сурагчид шалгарсан юм.


Уралдааны шилдгийн шилдэг бүтээлээр Т.Цэлмэг 12 настай /“Миний мэдэх буган чулуун хөшөө”, Номт наран сургууль, 7а анги/


6-10 нас


1-р байр Ч.Анандашири - 10 настай /“Авдартай буган чулууны хөгжилтэй зугаалга” 21-р сургууль 4л анги/


2-р байр А.Түвшинамгалан- 8 настай /“Буган чулууг зорьсон зочид ирсэн нь” Шинэ өнөөдөр сургууль/


3-р байр М.Чойжамц – 7 настай /“Миний мэдэх буган чулуун хөшөө” 33-р сургууль, 2д анги/


Тусгай байр М.Билигт- 9 настай /”Миний мэдэх буган чулуун хөшөө” Налайх дүүрэг, 119-р сургууль, 4-5 анги/


11-15 нас


1-р байр М.Баяр-Эрдэнэ 15 настай /“Түүх өвөөр дамжиж мөнх оршдог” Хүрээ тулга сургууль 9а анги/


2-р байр Б.Амин-Үжин 13 настай /“Гайхамшигт Буган чулуу хөшөө зөвхөн Монголынх” 24-р сургууль, 8ж анги/


3-р байр О.Ирма- 13 настай /”Буган чулуун хөшөө” 130-р сургууль/


Тусгай байр Б.Болортуяа – 11 настай /”Аами Таами найзуудтайгаа буган чулуу хөшөөтэй танилцсан нь” Ирээдүй цогцолбор сургууль, 6з анги/


16-18 нас


1-р байр О.Мөнхтэмүүлэн 16 настай /“Буган хөшөөний тахилга” Хүнсний технологийн коллеж, 2-р курс/


2-р байр Г.Уянга 18 настай /“Эрин цагийн урсгал” Шинэ эрин сургууль, 12а анги/


3-р байр Э.Эгшиглэн 16 настай /”Тэнгэрийн буга” Шинэ өнөөдөр сургууль 11а анги/


Тусгай байр Б.Хулан 17 настай /“Буган чулуун хөшөө” МУИС-БЭЛАС 12а анги



Related news