МАН-ын хороо Р.Зоригтбаатарыг эргүүлэн татна гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2015-10-07 11:02:49

Дорнод аймгийн МАН-ынхан үймээн бужигнаан ихтэй байна. Аймгийн ИТХ дахь тус намын бүлэг намаасаа сонгогдсон ИТХ-ын даргыг АН-ынхантай хүч хавсран огцруулаад байгаа. Энэ үйл явцыг хууль бус хэмээн Р.Зоригтбаатар нар шүүхэд хандаж гомдол гаргаад байгаа билээ.

Асуудлыг шүүхийн шатанд хэлэлцэж амжаагүй байгаа энэ үед МАН-ын хорооны тэргүүлэгчид хуралдаж, Р.Зоригтбаатарыг намын гишүүнээс хасах тухай шийдвэр гаргасан байна. Тэд Р.Зоригтбаатарыг намын дүрэм зөрчсөн хэмээн үзэж, ИТХ-ын төлөөлөгчөөс эргүүлэн татах, оронд нь Чоглой овогтой Солийг сонгуулан батлуулахаар болжээ. М.Бадамсүрэн тэргүүтэй МАН-ын хорооны тэргүүлэгчид эл шийдвэрээ ИТХ-ын тэргүүлэгчдэд хүргүүлсэн аж.

Б.Туяа

Related news
Comments