ОРХОН: Энэ онд төрийн албан хаагчийн шалгалтыг 24 удаа зохион байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-12-26 15:00:51
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2023 оны арванхоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Энэ онд төрийн 48 байгууллагын 101 сул орон тоонд 24 удаагийн тусгай шалгалт зохион байгууллаа.


Шалгалтад  94 оролцогч тэнцэн сул орон  тоог нөхжээ. Тэнцсэн хүмүүсийг Төрийн албаны салбар зөвлөлд нэрийг нь илгээж сул орон тооноос тухайн байгууллагад ажиллаж байгаа зургаан төрийн албан хаагчийг томилж, долоон албан тушаалд төрийн жинхэнэ албан хаагчдыг шалгарууллаа. Мөн төрийн жинхэнэ албаны нөөцөд байгаа 81 иргэнээс сул орон тоог нөхөж ажилласан гэж Төрийн албаны зөвлөлийн Орхон аймаг дахь салбараас мэдээллээ. 

Related news