АРХАНГАЙ: 11 дүгээр сард 141 хүн ажилд зуучлуулан оржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-12-28 15:27:19

Эрдэнэбулган, 2023 оны арванхоёрдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Архангай аймагт 12 дугаар сарын 1-ний байдлаар хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй ажил идэвхтэй хайж байгаа 344 ажилгүй хүн байгаагийн 194 (56.4%) нь эмэгтэйчүүд байна. Өнгөрсөн оны мөн үеийнхээс бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо 68.1 хувиар буурчээ.


11 дүгээр сард 141 хүн ажилд зуучлуулан орсон байна.                                  


Харин оны эхний 11 сарын байдлаар шинэ ажлын байранд 1344 иргэн ажилд зуучлуулснаас боловсруулах үйлдвэрт 186, барилгын салбарт 12, хөдөө аж ахуйн салбарт 128, төрийн байгууллагад 780, 238 иргэн бусад эдийн засгийн үйл ажиллагааны салбарт ажилд оржээ.             


Эрдэнэбулган сум 658, Ихтамир 93, Өндөр-Улаан 82, Тариат, Батцэнгэл, Булган, Эрдэнэмандал, Жаргалант, Өгийнуур, Өлзийт, Хотонт, Хашаат, Чулуут, Цахир суманд 10-71 ажлын байрыг бий болгожээ.

Related news