ОРХОН: Гэр хороололд хяналтын камер, гэрэлтүүлгийг нэмнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2024-01-10 11:58:23
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2024 оны нэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Орхон аймаг хоёр сум 29 багтай. Эдгээр багийн 17 нь гэр хорооллынх юм. Үүнд 29 мянган өрх амьдарч байна. Аймгийн хөгжлийн ерөнхий төлөвлөлтөд гэр хорооллыг орон сууцжуулах,  гэрэлтүүлэг, камержуулалтыг нэмэх, гэр хороололд инженерийн дэд бүтцийг байгуулах, Ус, дулаан дамжуулах төвийг нэмэхээр тусгасан байна. 

Үүний хүрээнд энэ онд зөвхөн Баянбулаг багт орон нутгийн төсвийн 161,1 сая төгрөгөөр хяналтын 20 камер авч 831,6 сая төгрөгөөр 1,1 км авто замыг шинэчилж, гудамж хооронд хоёр мөртэй авто замыг 685 сая төгрөгөөр хийнэ.

Мөн зэргэлдээх Булаг багт орон нутгийн төсвийн 100,3 сая төгрөгөөр хяналтын 12 камер, 332,1 сая төгрөгөөр хоёр гудамжинд хүүхдийн тоглоомын талбай байгуулна.  Түүнчлэн орон нутгийн төсвийн 131,4 сая төгрөгөөр 0,6 км авто замыг шинэчилж 297 сая төгрөгөөр 1,25  км бетонон зам тавихаар төлөвлөжээ.

Орхон аймгийн Засаг даргын орлогч М.Түмэнжаргал энэ сарын наймнаас 13 хүртэл иргэдтэй уулзах бөгөөд уулзалтын үеэр 2024 онд хийх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг  танилцуулж байна. 


Related news