ДУНДГОВЬ: Гарын үсгээ монгол бичгээр бичиж хэвших “Миний нэр-Миний гоёл” аян өрнүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-01-23 10:33:55
altantogos

Мандалговь, 2024 оны нэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ИТХ-ын дарга С.Од-Эрдэнийн санаачилгаар Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран "Гарын үсгээ монгол бичгээр бичиж хэвшицгээе” уриан дор “Миний нэр-Миний гоёл” аяныг зохион байгуулж байна.


Аян 2025 оноос төрийн албан хэргийг кирилл болон үндэсний бичгээр хөтлөн явуулах, цаашид бүх нийтээр монгол бичигт шилжих бэлтгэл ажлын хүрээнд төрийн албан хаагчийн нэрийн хуудас болсон гарын үсгээ үндэсний монгол бичгээр гоё сайхан бичиж хэвшүүлэх зорилготой юм.


Уриалгыг дэмжин “Миний нэр-Миний гоёл” аянд аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, аймгийн ИТХ-ын ажлын албаны хамт олон, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүн байгууллагууд, Улсын бүртгэлийн хэлтэс зэрэг байгууллага нэгдээд байна.


Цаашид тус аймгийн ЗДТГ-ын хамт олон болон 15 сумын ИТХ, ЗДТГ, албан байгууллага, аж ахуй нэгжийн албан хаагч нарыг хамруулах ажээ. 










Related news