Италийн Супер цомыг “Интер” баг гурав дахь удаагаа дараалан хүртлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2024-01-23 11:26:59

ЭР-РИЯД, 2023 нэгдүгээр сарын 23 /interfax/. “Интер” клуб Италийн Супер цомын тэмцээний шувтаргын тоглолтод “Наполи” багийг 1:0-ээр хожлоо.


Тоглолтын 90+1 минутад Лаутаро Мартинес гоол оруулсан байна.


Тоглолтын 55 дахь минутад Жованни Симеоне хоёр дахь удаагаа шар хуудсаар торгуулж, 60 дахь минутад талбайгаас хөөгдсөнөөр “Наполи” 10 тоглогчтойгоор тоглолтыг дуусгалаа. 


Италийн Супер цомын тэмцээнийг “Шөвгийн дөрөв” хэлбэрээр Саудын Араб улсад зохион байгуулжээ. Хагас шигшээд “Наполи” баг “Фиорентина”-г 3:0-ээр, “Интер” баг “Лацио”-г 3:0-ээр хожсон байна.


“Интер” уг тэмцээнд гурав дахь удаагаа дараалан түрүүлж, супер цомын найман удаагийн эзэн боллоо. Энэ үзүүлэлтээр дээд амжилтыг есөн удаагийн аварга “Ювентус” эзэмшдэг. “Милан” багийн хувьд цомыг долоон удаа, “Лацио” таван удаа, “Рома”, “Наполи” багууд тус бүр хоёр удаа, “Сампдория”, “Парма”, “Фиорентина” клубүүд тус тус нэг удаа хүртэж байжээ.

Related news