Өмнөд Солонгосын шигшээ баг Азийн цомын шөвгийн наймд шалгарлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2024-01-31 11:10:14

ДОХА, 2024 оны нэгдүгээр сарын 31 /RT/. Катарт болж буй Азийн цомын тэмцээний 1/8 шигшээ тоглолтод Өмнөд Солонгосын хөлбөмбөгчид Роберто Манчинигийн дасгалжуулж буй Саудын Арабын шигшээ багийг торгуулийн цохилтоор буулган авснаар шөвгийн наймд шалгарлаа.


Мягмар гарагт Эр-Райян хотын "Эдьюкейшн Сити" цэнгэлдэх хүрээлэнд болсон 1/8-ийн шигшээ тоглолтын үндсэн цаг болон нэмэлт хоёр үе 1:1 харьцаагаар дуусжээ. Саудын шигшээ багаас Абдулла Радиф тоглолтын 46 дахь минутад гоолдсон бол Өмнөд Солонгосын шигшээ багийн довтлогч Чо Гю Со (90+9) бөмбөгний харьцааг тэнцүүлсэн байна. Торгуулийн цохилтод Өмнөд Солонгосын хөлбөмбөгчид 4:2 -оор илүүрхжээ. 


Өмнөд Солонгосын шигшээ баг Азийн цомын тэмцээний хагас шигшээд шалгарахын төлөө Австралийн багтай өрсөлдөнө. Тус тэмцээний аварга баг хоёрдугаар сарын 10-нд тодорно.


Related news