Я.Синнер Бээжингийн тэмцээний хагас шигшээд шалгарчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2025-09-29 17:47:35

БЭЭЖИН, 2025 оны есдүгээр сарын 29 /RT/. "Их дуулга"-ын дөрвөн удаагийн аварга, дэлхийн чансааны хоёрдугаарт эрэмблэгдэж буй Италийн теннисчин Янник Синнер Бээжин хотноо болж буй Мэргэжлийн теннисчдийн холбооны /ATP/ тэмцээний хагас шигшээд шалгарлаа. 


Тэрбээр шөвгийн наймд Унгарын теннисчин Фабиан Марожаныг 6:1, 7:5-аар хожсон байна. Ф.Марожан мэргэжлийн теннисчдийн холбооны чансаанд 57-д бичигдэж байгаа юм. Тоглогчид талбай дээр 1 цаг 20 минутийг өнгөрүүлжээ. 


Хагас шигшээд Я.Синнер Австралийн теннисчин Алекс де Минортой тоглоно. Я.Синнер 2023 онд Бээжингийн тэмцээнд түрүүлж байсан бол 2024 оны тэмцээний финалд Испанийн теннисчин Карлос Алькараст хожигджээ. 



Related news