AFCON: Нигери, Өмнөд Африк, Кот д’Ивуар, Конго хагас шигшээд тунан үлдлээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ЯМУСУКРО, 2024 оны хоёрдугаар сарын 7 /Anadolu/. Африкийн цомын тэмцээнийг /AFCON/ тэмцээнийг зохион байгуулагч Кот д’Ивуарын шигшээ баг шөвгийн дөрөвт шалгараад байна.
Өмнөх тэмцээний
аварга Сенегалын баг болон аваргын цомыг хамгийн олон удаа хүртсэн Египетийн шигшээ тэмцээнийг
орхисноор Нигери, Өмнөд Африк, Кот д’Ивуар, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын
хөлбөмбөгчид Африкийн цомын төлөөх хагас шигшээ тоглолтод тунан үлдлээ.
Африкийн цомын
энэ удаагийн тэмцээнийг 2023 оны зун зохион байгуулах ёстой байсан боловч тивийн хөл бөмбөгийн удирдлагууд Кот
д’Ивуарт борооны улирлаас зайлсхийж 2024 онд зохион байгуулахаар шийдвэрлэсэн юм.
Нигерийн
хөлбөмбөгчид өнөөдөр ӨАБНУ-ын багтай тоглоно. Нигеричүүд түүхэндээ гурван удаа
Африкийн цомыг өргөж байсан ба хамгийн сүүлд аваргын цолыг хүртсэнээс хойш 10 гаруй
жил өнгөрчээ. “Бафана Бафана” гэж олонд танигдсан Өмнөд Африкийн шигшээ
баг 1996 онд аваргаар шалгарч байв.
Шөвгийн 16-гийн тоглолтод Нигерийн хөлбөмбөгчид таван удаагийн аварга камерунчуудыг 2:0-ээр буулган авсан юм. Улмаар Анголын багийг 1:0-ээр хожсоноор хагас шигшээд шалгарчээ. Өмнөд Африкчуудын хувьд 2022 оны ДАШТ-д өндөр амжилт үзүүлсэн Мароккогийн багийг шөвгийн 16-д 2:0-ээр, улмаар Кабо-Вердег 2:1-ээр буулган авснаар шөвгийн дөрөвт тунан үлдлээ.