Өлзийт сумынхан халуун усны газартай болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-10-07 16:55:11

Тус сумын төвд хэрэгжиж байгаа “Шинэ сум” төслийн эхний бүтээн байгуулалт болох инженерын шугам сүлжээ ашиглалтад орж, албан байгууллагууд төвлөрсөн эх үүсвэрээс дулаанаар хангагдаж эхлээд байна. Үүнтэй зэрэгцэн 6 хүний багтаамж бүхий халуун усны газрыг ч мөн барьж дуусган ашиглалтад хүлээлгэн өгчээ.  

Халуун усны газар орон нутгийн өмч болох ч хувийн хэвшлийн байгууллагад эзэмшүүлэн ажиллуулах юм байна. Энэ тухайд сумын ЗДТГ- ын дарга Б. Хорлоо тодруулахдаа, манай сум өнгөрсөн жил орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр ахуй үйлчилгээний төв барьсан. Энэ төвийг Д. Мөнхбаатар захиралтай “Билүүт Номгон” ХХК эзэмшин, үйл ажиллагааг хариуцан ажилладаг юм. Сумын ахуй үйчилгээг эрхлэн ажиллаж байгаа болохоор тус аж ахуйн нэгжид мөн халуун ус, үсчний газрыг эзэмшүүлэхээр шийдсэн гэв.

Халуун ус, үсчний газар ашиглалтад орсноор 2-3 хүн ажлын байртай болно. Харин үйлчилгээний нь үнэ тарифыг сумын ИТХ- ын тэргүүлэгчдийн хурлаар тогтоох ажээ.

Дундговь Т. Отгонтуяа

Related news
Comments