ДУНДГОВЬ: Зургаан аймгийн Гал түймэр унтраах, аврах ангийн салаан захирагч нарын сургалт болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-04-01 15:08:31
altantogos

Мандалговь, дөрөвдүгээр сарын нэгэн /МОНЦАМЭ/. Онцгой байдлын ерөнхий газраас өмнөд бүсийн Гал түймэр унтраах, аврах ангиудын салаан захирагч, туслахын сургалтыг Мандалговь хотод зохион байгуулж, 6 аймгийн 30 хүн оролцлоо.


Тодруулбал, 2 өдрийн бүсчилсэн сургалтад Өмнөговь, Дорноговь, Говьсүмбэр, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь аймгийн Гал түймэр унтраах, аврах ангийн 30 гаруй салаан захирагч оролцож, гал унтраах үйл ажиллагааны тогтолцоо, хууль, журмын өөрчлөлт, зохион байгуулалтын асуудлаар ойлголт авч, байгалийн гамшиг, гал түймэр, осол, гамшгийн үеийн хүнд нөхцөлд салаан захирагч нар ямар арга хэмжээ авч, хэрхэн ажиллах чиглэлээр дадлага хийсэн юм.


Тус сургалтыг салаан захирагч нарын манлайлал, ур чадвар, албаны бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх зорилгоор бүсчлэн, анх удаа танхимын хэлбэрээр зохион байгуулсныг Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэр унтраах, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболд онцолжээ.















Related news