“Тоёото" Тяньжин дахь үйлдвэрээ эргэн нээнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГТОКИО. /Kyodo/. Японы автомашин үйлдвэрлэгч “Тоёото Мотор” компани энэ баасан гарагт Хятадын Тяньжин хот дахь үйлдвэрээ эргэн нээнэ.
Хятадын нэгэн компанитай хамтран байгуулсан тус үйлдвэр нь наймдугаар сарын 12-нд хүчтэй дэлбэрэлт болсон Тяньжиний боомтоос хоёр орчим км зайтай байдаг ажээ.
Үйлдвэр орчмын бүс аюулгүй болох нь тогтоогдсон гэж “Тоёото” мэдэгдлээ.
Тус үйлдвэр нь “Тоёото”-гийн Хятад дахь үйлдвэрлэлийн хамгийн том бааз бөгөөд жилд 400 мянга гаруй машин үйлдвэрлэдэг юм.
Хятадад шинэ машины борлуулалт буурч байгаа хэдий ч “Тоёото”-гийн машинуудын борлуулалт өнгөрсөн сард 24 хувиар өсчээ.
Г.Доржханд
Related news

Chairwoman of the Standing Committee on Social Policy Meets ADB Country Director for Mongolia
2 days

Non-Resident Ambassadors to Mongolia Present Letters of Credence to the President of Mongolia
5 days
Comments