Энэтхэг кино 30 жилийн дараа Каннын наадмын дээд шагналд нэр дэвшив

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Jargal.d@montsame.mn
2024-04-12 15:25:17

ШИНЭ ДЕЛИ, 2024 оны дөрөвдүгээр сарын 12 /TASS/. Каннын олон улсын кино наадмын гол шагналын төлөөх өрсөлдөөнд энэтхэг кино сүүлийн 30 гаруй жилд анх удаа оролцох гэж байгаа тухай “Hindustan Times” сонин мэдээлжээ.


Нэр хүндтэй кино наадмын гол шагналын төлөө өдгөө 30 настай кино зохиолч, найруулагч Паяла Кападиагийн “Бидний гэрэл мэт төсөөлдөг бүхэн” (All We Imagine As Light) гэдэг нэртэй кино өрсөлдөх юм.


Уг кинонд Мумбай хотын хоёр сувилагчийн тухай өгүүлдэг. Гол дүрүүд аялалд гарах бөгөөд аяллын үеэр тэдний мөрөөдөл биелдэг ажээ.


Хамгийн сүүлд 1994 онд энэтхэг кино Каннын кино наадмын үндсэн уралдаанд өрсөлдөж байжээ. Тухайн үед Өмнөд Энэтхэгийн малаялам хэлээр бүтээсэн, найруулагч Шажи Нилакантан Каруны "My Own" кино наадмын дээд шагналд нэр дэвшиж байв. 

Related news