СЭЛЭНГЭ: Зүүн Азийн бүсийн удирдагч хатагтай Терри Ферраритэй аймгийн удирдлагын баг уулзлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨГЖЛИЙН ТӨСЛҮҮД
Сүхбаатар,
2024 оны дөрөвдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж
болон аймгийн удирдлагын баг Дэлхийн зөн Олон улсын байгууллагын Зүүн Азийн
бүсийн удирдагч хатагтай Терри Феррари, Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын Үндэсний
захирал Б.Болорцэцэг нарын бүрэлдэхүүнтэй төслийн багийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар
хүүхэд хөгжил хамгааллын чиглэлээр болон тун удахгүй Сэлэнгэ аймагт ашиглалтад
орох гэж буй нөхөн сэргээх эмчилгээний төвд хэрэгцээт тоног төхөөрөмжийн
асуудал дээр хамтарч ажиллах хүсэлтийг илэрхийлж, харилцан ярилцлаа.
Дэлхийн
зөн Олон улсын байгууллагын Сэлэнгэ орон нутгийн хөгжлийн хөтөлбөр Сэлэнгэ аймгийн
7 сум, 6 тосгонд төслийн үйл ажиллагаагаа амжилттай хэрэгжүүлж, аймаг орон
нутагтай хамтран ажиллаж байгаа юм.