“Трипл экс хит мюзик авардс”-ын шилдгүүдийг тодруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-04-18 13:46:47

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Монголын орчин цагийн хөгжмийн өнгө төрхийг тодорхойлох, шилдгүүдийг тодруулах “Трипл экс хит мюзик авардс” шагнал гардуулах ёслол энэ сарын 20-нд “Степп Арена”-д болно.


Мартагдаад байсан энэхүү шагнал гардуулах ёслолыг анх 2004 онд “Хит” энтертайнментыг үүсгэн байгуулагч Д.Давааням агсан санаачлн зохион байгуулсан түүхтэй. Тэгвэл 20 жилийн дараа түүний хүү Д.Даваадорж дахин сэргээж буйгаараа онцлогтой. Энэ жилийн хөгжмийн наадамд орчин үеийн хөгжмийн өнгө төрхийг тодорхойлох уран бүтээлчид 14 төрлийн номинацид өрсөлдөж шилдгээ тодруулах юм.


Шагнал гардуулах ёслолоос гадна тэр бүр нэг дор цуглаад байдаггүй уран бүтээлчид нэгэн үдэш цуглаж шилдгүүдээ дэнслэн алдаршуулж баярлах баярын өдөр гэдгийг зохион байгуулагчид онцоллоо.


Хоёр дахь жилдээ болж буй уг шагнал гардуулах ёслолын 2024 оны онцлох төлөөлөгч нь “Клик клик бүүм” хамтлаг байх бөгөөд бүрэн бүрэлдэхүүнээрээ тайзнаа гарахаас гадна өнөө цагийн шилдэг артистуудын хамтарсан үзүүлбэрүүд тайзыг чимэх ажээ.



Related news