Багш нарын арга барилыг нэгтгэсэн ном гаргана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-08 10:53:30

Хэнтий аймгийн БСГ-аас “Багшаа алдаршуулья”  шилдэг технологийн сан бүрдүүлэх аян өрнүүлж байна.

Тус уралдаанд ЕБС 26 , 32 СӨБ, 2 МСҮТ-ийн багш нар оролцож байгаа юм. Аянаар тухайн багш ямар аргаар хүүхдэд хичээлээ зааж байгаа, тухайн хичээлийн үр дүнд хүрч буй арга, хүүхдийн ахиц амжилтыг үнэлж  хүүхдийг өөрчлөх зорилготой аж.

Мөн багш бүр өөр өөрийн арга барилаа технологийн санд бичиж ирүүлснийг технологийн санд бүртгэлжүүлэн нэгтгэж ном болгож гаргах юм. Үүнийгээ бусад сургуулиудад түгээж, туршлага солилцохоор төлөвлөжээ.

Энэхүү уралдааны ялагчийг энэ сарын 10-ны сүүлээр тодруулах аж.

О.Буянхишиг

Related news