АРХАНГАЙ: Ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрт 203.4 сая төгрөгийн батлан даалт гаргажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2024-05-31 11:59:55

Эрдэнэбулган, 2024 оны тавдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Зээлийн батлан даалтын сангийн анхны салбар хангайн бүс хариуцсан салбарын Зээлийн батлан даалтын дэд хороог байгууллаа.


Хангайн бүс хариуцсан салбарын Зээлийн батлан даалтын дэд хороо анхны хурлаа хийж, "Шинэ хоршоо" хөтөлбөрийн хүрээнд Баянхонгор, Өвөрхангай аймгийн 3 хоршооны 11 малчны 383 сая төгрөгийн зээлд 280.4 сая төгрөгийн батлан даалт гаргахаар шийдвэрлэжээ.


Мөн Баянхонгор, Архангай аймгийн 11 иргэний 1,103.6 сая төгрөгийн орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрт 203.4 сая төгрөгийн батлан даалтыг гаргахаар шийдвэрлэж, 11 өрхийг тав тухтай, тохилог орон сууцанд амьдрах боломжийг бүрдүүлээд байна.


Зээлийн батлан даалтын дэд хороо байгуулснаар барьцаа хөрөнгийн дутагдалтай жижиг, дунд үйлдвэр, бизнес эрхлэгч аж ахуйн нэгж, орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөр хүрэлцэхгүй байгаа иргэд, шинэ хоршоо байгуулж, хөрөнгө оруулалтын зээл авах хүсэлтэй малчид зээлийн батлан даалтын шийдвэрийг богино хугацаанд газар дээр нь гаргуулах боломж бүрдэж байна.

Related news