90 жилийн босгон дээрээ улсын тэргүүний сургууль боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-10-07 16:39:35

Эдүгээ 89 жилийн түүхтэй Өмнөговь аймгийн ууган сургуулиудын нэг Үндэсний лаборатори нэгдүгээр дунд сургууль "Улсын тэргүүний сургууль" боллоо.

2014 оны аймгийн Тэргүүний сургууль, 2015 оны аймгийн тэргүүний байгууллагаар шалгарсаны зэрэгцээ “Авьяас” хөтөлбөр, Цөм хөтөлбөрийг тэргүүн зэрэгт хэрэгжүүлж буй амжилтуудаараа уг сургууль Улсын тэргүүний сургуулийн болзлыг хангажээ. Аймагтаа хамгийн олон буюу 2000 гаруй сурагч, 130 гаруй багш ажилчидтай нэгдүгээр сургуулийн хувьд бүжгийн урлагийг болон үндэсний өв соёлоо хүүхэд багачууддаа өвлүүлэн үлдээхэд нэлээн анхаарч ажилладаг юм. 

Ирэх жил 90 жилийн ойтойгоо золгох гэж байгаа тус сургуулийн хувьд амжилтаараа ийнхүү улсад тэргүүлсэнд нийт багш ажилчид урамтай байна.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Related news