“Барга цом”-ын тэмцээнд Монголоос 30 тамирчин барилдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-06-19 10:21:56

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Хятадын ӨМӨЗО-ы олон улсын бөхийн холбооноос зохион байгуулдаг “Барга цом”-ын аварга шалгаруулах тэмцээн Хөлөнбуйр хотод өнөөдөр эхэллээ.


Зургаа дахь удаагаа зохион байгуулж буй тус тэмцээн таван өдөр үргэлжлэх юм. Тэмцээнд манай улсаас олон улсын хэмжээний мастер Б.Анхбаяр, Э.Сумъяа нараар ахлуулсан эрэгтэй, эмэгтэй нийт 30 тамирчин оролцоно. Харин ОХУ-ын Буриадаас 30, Хятадын ӨМӨЗО-оос 80 тамирчин уг тэмцээнд зодоглоно.


Тэмцээн эрэгтэйчүүдийн 57, 65, 74, 86, 97, 125 кг, эмэгтэйчүүдийн 50, 53, 57, 62, 68, 76 кг-ын жингийн ангилалд болох бөгөөд нэг улсаас жин тус бүрд хоёр тамирчин оролцох боломжтойгоороо онцлогтой.


Зохион байгуулагчид энэхүү брэнд тэмцээндээ зориулан Хөлөнбуйр хотын бэлтгэлийн төвд гурван улсын бөхчүүдийг хамруулсан 14 хоногийн хамтарсан бэлтгэл хийлгэжээ. 

Related news