Гурван байршлаас 2734 тонн ус соруулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-06-21 08:56:02

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн шөнөөс үргэлжлэн орж буй борооны улмаас авто замд тогтсон их хэмжээний усыг соруулах ажлыг Геодези, усны барилга, байгууламжийн газрын алба хаагчид гүйцэтгэж байна.


Тэд одоогийн байдлаар гурван 31 рейсээр 2734 тонн ус соруулжээ. Тухайлбал,

-Хан-Уул дүүргийн XVII хороо, мянгатын уулзвараас “Гэгээнтэн” хотхоны төв зам дагуу 19 рэйсээр 114 тонн ус

-Хан-Уул дүүргийн VIII хороо, Нисэхийн тойргоос Сонсголон руу эргэх уулзварт 12 рэйсээр 120 тонн ус

-Баянгол дүүргийн III дугаар хороо, Нарны гүүрийн урд хэсэгт нэг моторт помпоор 2500 тонн ус тус тус соруулсан байна.


Дээрх байршлуудад 37 албан хаагч 12 машин техник, гурван насостой ажиллаж байгааг мэдээллээ. 



Related news