Дорнодод эко хотхон сүндэрлэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-10-10 16:16:45

Дорнод аймгийн Политехникийн коллежийн дэргэд эко хотхон сүндэрлэв.

Монгол Улсын мэргэжлийн боловсролын салбарт олон улсын жишиг стандартад нийцсэн, анхны жишиг хотхоныг гүйлтийн замаар хүрээлэгдсэн хөлбөмбөгийн талбай, спорт тоглоомын ил талбайнууд, усан оргилуур, ногоон байгууламж, явган болон унадаг дугуйн зориулалт бүхий зам, сургалт хүмүүжил, соёл урлаг, төрөл бүрийн олон нийтийн арга хэмжээ явуулах уулзалтын задгай талбай бүхий орчин үеийн тохилог төлөвлөлттэйгээр барьж, барилгын ажил дуусах шатандаа явж байна.

Политехникийн коллежийн захирал Д.Энхжаргал: Эко хотхоны гэрэлтүүлэг, тог цахилгааныг нар салхины эрчим хүчний үүсвэрээр шийдсэн нь байгаль орчинд ээлтэй, хөгжлийн шинэ чиг хандлагатай хөл нийлүүлэх эхлэл болж байна гэлээ.

Оюутан суралцагч, ажил олгогч, нийгмийн түгшлэлийн байгууллагуудын хамтын ажиллагааг дэмжсэн, тэдний эрэлт хэрэгцээг хангасан цогц үйлчилгээг үзүүлэх зориулалтаар цаашид ашиглах юм.  

Б.Туяа

Related news