“Соёлын наадам” Хүй долоон худагт 14 дэх удаагаа болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-07-12 13:38:53

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Арван зургаан жилийн өмнө анх зохион байгуулж байсан Соёлын наадам Хүй долоон худагт болж байна.


Ковидын улмаас хоёр жил завсарласныг эс тооцвол 14 дэх удаагаа зохион байгуулж буй энэхүү наадмыг дотоод, гадаадын жуулчид ихэд сонирхдог болжээ. Өнөөдөр “Морьтны гайхамшиг” тоглолтоор эхэлсэн 14 дэх удаагийн энэхүү наадамд  СУИС-ийн уран бүтээлч багш, оюутнууд нийлсэн 200 орчим хүн оролцож байгаа юм.


СУИС-ийн Театр, урлагийн сургуулийн захирал, Соёл судлалын доктор Д.Даваасүрэн ярихдаа,Соёлын наадамд монгол хүн бүрийн эрхэмлэн дээдлэх ёс уламжлалыг шингээсэн есөн өртөө ажиллаж байна. Өртөөгөөр зочилсон жуулчид Монголын биет бус өвийн гайхалтайг мэдэрч, дараа жил дахин ирж үзэх хүсэлтэй байгаагаа хэлж байна. Өдөрт 3000 гаруй хүн “Соёлын наадам”-ын асар, гэрүүдээр зочилж байна. Энэ жилийн хувьд өмнөхөө бодвол Хүй долоон худаг харьцангуй сийрэг байгааг анзаарлаа.


Цаашид энэ наадамд нийслэлийн дүүрэг болон орон нутгийн соёл, урлагийн байгууллагууд, өв тээгчдийг оролцуулах хэрэгтэйг ойлголоо. Гадаад, дотоодын жуулчид ургийн бичгийг хэрхэн бичих, угсаатны болон үндэсний хувцсыг машид их сонирхож байгаа нь харагдлаа. Мөн нүүдлийн, зөөврийн гэрийг их сониучирхаж байна” хэмээн ярилаа.


















Related news