Алтанбулаг, Эрээнцавын авто боомт өдөр бүр ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-07-13 18:39:40

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Хилийн ихэнх авто боомт долоодугаар сарын 16-ныг хүртэл амарч байна. Үүнд хилийн Цагааннуур, Ханх, Боршоо, Тэс, Арцсуурь, Ульхан, Булган, Бургастай, Шивээхүрэн, Гашуунсухайт, Ханги, Замын-Үүд, Бичигт, Баянхошуу, Хавирга, Сүмбэрийн боомтууд орж байна.

Хилийн боомт болон Монгол Улс-ОХУ-ын, мөн Монгол Улс-БНХАУ-ын хэлэлцээрийн дагуу хоёр талын нийтээр тэмдэглэх баяр, амралтын өдрүүдэд хилийн боомтуудыг түр хаах талаар талуудын Хилийн бүрэн Эрхт төлөөлөгчид харилцан тохиролцсон байдаг. Үүний дагуу дээрх хилийн, авто боомтууд амарч байгаа талаар Хил хамгаалах ерөнхий газраас мэдээллээ.

Харин Алтанбулагийн хилийн авто боомт өдөр бүр 24 цагаар, Эрээнцавын авто боомт өдөр бүр ажиллаж байна. 


Related news