БНСУ-д амьдарч буй ээжүүдэд “Алдарт эх”-ийн одон гардуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Сүхболд БНСУ-д оршин сууж буй ээжүүдэд “Алдарт эх”-ийн одон гардууллаа.
“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар БНСУ-д сурч хөдөлмөрлөж буй 16 ээж "Алдарт Эх" I, II зэргийн одонгоор энгэрээ мялаасныг Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамнаас мэдээлэв.