ДОРНОД: Баяр наадмын өдрүүдэд 6 хүн усанд осолджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2024-07-14 12:15:58

Чойбалсан, 2024 оны долдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Баяр наадмын өдрүүдэд Дорнод аймгийн хэмжээнд 6 хүн усанд осолдож амиа алджээ. Өнөө өглөө аймгийн Онцгой комисс шуурхай хуралдаж, холбогдох арга хэмжээг идэвхжүүлэх талаар хэлэлцэв.


Өнгөрсөн шөнөөс эхлэн Дорнод аймгийн ихэнх нутгаар бороотой байна. Маргааш нутгийн зүүн хэсгээр усархаг, дуу цахилгаантай, аадар бороо орно гэж УЦУОШТ-өөс мэдээллээ. Тиймээс аялал зугаалгаар явж буй иргэд, голын сав дагуу суурьшиж зусаж буй ААНБ, малчдыг үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулав. 


Хэрлэн голын усны түвшин 172 см-т хүрч, үерийн түвшнийг 10 см-ээр давсан бол бусад гол нуурын усны түвшин олон жилийн дунджаас 13-32 см-ээр их байна.  



Related news